Тогтвортой хөгжлийн зөвлөх: Монголыг ногооруулах хүч | Сэхээтэн #170

seheeten - A podcast by seheeten.media

Categories:

🌱 Монголын ойжуулалтын хувьсгал! Энэ удаагийн Сэхээтэн подкастад Оюу Толгойн Тогтвортой хөгжлийн Ерөнхий зөвлөх Б.Ууганбаяр оролцож, "100 сая мод" хөтөлбөр болон "1 тэрбум мод" санаачилгын талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Та энэ дугаараас: ✅ Монголд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байгааг ✅ Мод үржүүлгийн газруудын үүрэг, ач холбогдлыг ✅ Орон нутаг, байгаль орчинд үзүүлж буй бодит үр нөлөөг ✅ "100 сая мод" хөтөлбөрийн 80%-ийн ургалтын амжилтын нууцыг ✅ Ирээдүйн тогтвортой хөгжсөн Монголыг хэрхэн төсөөлж буйг олж мэдэх болно! 🎧 Бидэнтэй хамт ирээдүйгээ бүтээж, дэлхийд хувь нэмрээ оруулах энэ гайхалтай санаачилгын тухай ярилцаарай! Timestamp: 00:00 Танилцуулга 01:13 Пиво эсгэлтийн оператораар ажлын гараагаа эхэлсэн 05:08 Өөрийн сонирхлоо дагаж хүнсний салбараа орхисон 06:40 Харвардын тогтвортой хөгжлийн гэрчилгээ эзэмшсэн 08:00 Ажилд орох зорилготой тоглоом бүтээж байсан 12:25 2050 он гэхэд хүлэмжийн хийг тэглэх болно 16:03 100 сая мод яаж тарих вэ? 21:06 Ойн санг нөхөөн сэргээх төсөл 24:45 Тарьц суулгацын нөөц Монголд дутмаг байна 27:48 Зөв модыг зөв газраа таръя 32:54 Төслийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй бэрхшээл 36:51 Залуу мэргэжилтнүүдийг бэлдэх хөтөлбөрүүд 40:03 Дангаараа биш хамтаараа ойн салбарыг хөгжүүлэх шаардлага байна 43:31 Ажлынхаа сайхнаас дурдвал 48:07 Аль ч салбарын хүн тогтвортой хөгжлийн чиглэлээр суралцах боломжтой 🎙️ Seheeten Podcast нь нийгэм, улс төр, эдийн засаг болон хувь хүний хөгжилтэй холбоотой өргөн сэдвүүдийг хөндөж, Монголын залуучуудын нийгэмд оруулах хувь нэмэр, манлайллыг дэмжихийн зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог платформ юм. #1ТэрбумМод #100СаяМод #ОюуТолгой #ТогтвортойХөгжил #СэхээтэнПодкаст