15. Элбэгтөгс "Алсад нүргэлнэ"

"Үлдэх үг" - Tagtaa Publishing - A podcast by Tagtaa Publishing

Categories:

"Үлдэх үг" подкастын энэ удаагийн дугаарт шинэ үеийн яруу найргийн содон төлөөлөл Ороолонгийн Элбэгтөгс оролцож байна. Уран бүтээлийн гараагаа "Чимээгүй хот" (2008) яруу найргийн түүврээр эхлэснээс хойш "Эмгэнэлийн үр хөврөл" (2012), "Чөлөөт шувуу" (2015), "Тэнцвэр" (2019) яруу найргийн түүврүүд, "Бүслэлт" (2015) өгүүллэгийн түүврээрээ өөрийгөө хэр чансаатай, давтагдашгүй уран бүтээлч болохыг хэдийн баталжээ. Энэ яруу найрагчтай та бүхэн давын өмнө PlayTime хөгжмийн наадмын үеэр, Долдугаар сарын 7-ны 15 цагт La Via en Rose асарт болох Тагтаа Паблишингаас зохион байгуулж буй яруу найргийн уншлагаар биечлэн танилцах болно. Мөнхүү Тагтаа Паблишингаас эрхлэн гаргаж буй нэн шинэ үеийн яруу найргийн цувралаар бүрэн түүврийг нь амтархан унших боломжийг ч бид танд олгоно. Харин энэ удаад бид түүний дотоод ертөнц, уран зохиол, хөгжмийн тухай бодлыг нь хуваалцаж, шүлгүүдийг нь сонслоо.